ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 7-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 08 сар 10. 04 цаг 09 минут
Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр 2020 оны эхний 07 сарын байдлаар 249 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 62 хүн гэмтэж, 10 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 107 (30.1%)-оор, гэмтсэн хүний тоо 71 (53.4%) -ээр, нас барсан хүний тоо 9 (47.4%)-өөр тус тус буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4(3.0%)-өөр, нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2(50.0%)-оор тус тус өсч, хүн амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 2(18.2%)-оор, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 65(59.6%)-аар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13(61.19)-аар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16(55.2%)-аар, улсын хилээр хууль бусаар эд зүйлс нэвтрүүлсэн гэмт хэрэг 6(31.6 %)-аар, авилгын гэмт хэрэг 3(75.0%)-аар тус тус буурч, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 16. 06 цаг 55 минут
2020 оны 06 сарын байдлаар, 4.9 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар, 2.9 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар тус тус өсч, 199.6 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурсан байна. 2020 оны 06 сард 899 эх жирэмсний хяналтанд орсны 90.7 хувь буюу 815 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ. Жирэмсний хяналтанд хугацаандаа орсон эхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өссөн байна. Түргэн тусламжийн дуудлага 1021 мянган удаа гарсны 1.6 мянга буюу 15.7 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 1.0 хувиар буурч, алсын дуудлага өмнөх оны мөн үетэй адил хэмжээнд байна. Он гарсаар ослын улмаас 1443 хүн бэртэж, 25 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал бэртэж гэмтсэн хүний тоо 17(1.2%)-оор, нас барсан хүний тоо 12(32.4%)-аар тус тус буурсан байна.
Дэлгэрэнгүй

"ХҮН АМ, ӨРХИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ-2019" ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 03. 09 цаг 19 минут
Дорноговь аймгийн хүн амын тоо 1944 оны тооллогоор 19.9 мянга байсан бол 1956 оны тооллогоор 23.4 мянга болж, 3.5 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.4 хувиар нэмэгдэж байжээ. Хүн амын өсөлтөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн аж амьдралын түвшний өөрчлөлт, ялангуяа 1921 оны ардын хувьсгалын дараагаар эрүүлийг хамгаалах систем үүсч, тус салбарт ЗХУ-ын (хуучин нэрээр)тусламж дэмжлэг ихээхэн үүрэгтэй байсан нь үр дүнгээ өгч байжээ. 1963 оны хүн амын тооллогын дүнгээр хүн амын тоо 27.5 мянгад хүрэв. Энэ нь 1956 оныхоос жилд дунджаар 0.5 мянган хүнээр өсөж, нийтдээ 4.1 мянган хүнээр нэмэгдсэн байна. Энэ 9 жилд хүн амын жилийн дундаж өсөлт 0.23 хувь байна. Хүн амын ердийн хөдөлгөөнийг албан ёсоор бүртгэх хууль 1950 онд гарч, 1951 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгэж эхэлснээр хүн амын тоог жил бүр тооцох боломж бүрдсэн байна.
Дэлгэрэнгүй

"АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД -2019" ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 03. 07 цаг 16 минут
2020 оны байдлаар нийт өрх 20115 болж өмнөх 2010 оноос 3662 өрх буюу 22.7 хувиар, 2000 оноос 8004 өрх буюу 66.1 хувиар тус тус өссөн байна. Нийт өрхийн 8273(41.1%) нь гэрт, 11583 (57.6%) нь байшинд, 259 (1.3%) нь бусад сууцанд амьдарч байна. Өмнөх 2010 оны тооллоготой харьцуулахад байшинд амьдардаг өрх 4.4 пунктээр нэмэгдэв. Монголын ард түмний уламжилалт сууц гэрт амьдардаг өрх нийт өрхийн 41.1 хувь байгаа нь 2010 оноос 4.3 пунктээр буурч байшинд амьдардаг өрх 4.4 пунктээр нэмэгдсэн байна. Хот хөдөөд өрхийн сууцны төрөл харилцан адилгүй байдаг. Тухайлбал байшинд амьдардаг өрхийн 8896 (76.8%) нь хотод, 2687( 23.2%) нь хөдөөд амьдардаг өрх байна. Нийт өрхийн 79.2 хувь нь төвлөрсөн системд холбогдсон өрх, 19.6 хувь нь сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжтэй өрх, 0.5 хувь нь бага оврын цахилгаан үүсгүүртэй өрх, 0.2 хувь дизель станцтай өрх, харин нийт өрхийн 0.5 хувь нь цахилгааны ямар нэг эх үүсвэргүй байна.
Дэлгэрэнгүй

ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН СУДАЛГАА-2019 ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 10 цаг 16 минут
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны жилийн эцсийн байдлаар 198.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт үйлдвэрлэлтийн 45.1 хувийг уул, уурхай олборлох үйлдвэрийн салбар, 50.6 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар, 4.3 хувийг цахилгаан, дулаан эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар тус тус эзэлж байна. 2019 онд нийт 170117.4 сая төгрөгийн шинэ барилга, өргөтгөл, шинэчлэлт, их засварын ажил хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 59.8 хувиар буурсан байна. Барилгын нийт хөрөнгө оруулалтын 15.9 хувийг улсын төсвийн, 3.3 хувийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, үлдэх хувийг хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээр санхүүжүүлжээ. Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт 2019 онд 70735.7 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 16508.3 сая төгрөг буюу 30.4 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 16. 04 цаг 00 минут
Дорноговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого-2020-ийн үр дүнгийн тайланг аймгийн тооллогын комисст 2020 оны 06-р сарын 16-ны өдөр танилцуулав. Дорноговь аймгийн хүн ам 71014, өрхийн тоо 20115 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 2.1 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 0.7 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд их байсантай холбоотой юм. Арав, түүнээс дээш насны хүн амын 94.6 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 98.2 хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Боловсролын түвшин өмнө жилүүдээс харьцангуй өссөн ба бичиг үсэг мэддэггүй хүн амын түвшин буурчээ. Арав ба түүнээс дээш насны хүн амын дүнд бичиг үсэг мэддэггүй хүн амын эзлэх хувь багассан байна. Харин дийлэнх нь буюу 25.7 хувь нь бүрэн дунд боловсролтой байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 05 САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 12. 10 цаг 49 минут
Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм. Хэрэглээний үнийн индекс 2020 оны 05 дугаар сарыг өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар тус тус өсчээ. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 0.1 хувь,хувцас бөс бараа, гутлын бүлэг 0.8 хувь,орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 0.1 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 0.2 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 0.1 хувь, бусад бараа үйчилгээний бүлэг 0.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 8.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 2.1 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлэг 7.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 3.7 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 4.6 хувь, эм тариа эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 2.9 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 0.1 хувь, амралт чөлөөт цаг соёлын барааны бүлэг 0.1 хувь, боловсролын үйлчилгээний бүлэг 9.9 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны үйлчилгээний бүлэг 7.9 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 1.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 10. 07 цаг 21 минут
ҮСХ-оос удирдах ажилтны зөвлөгөөнийг 2020 оны 06 сарын 10-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймаг, нийслэл дүүргийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцлоо.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 08-р сарын 12-ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг  

8667

 
Үхрийн мах /цул/ кг 13167  
Ямааны мах кг  7833  
Элсэн чихэр кг 2000  
Цагаан будаа кг 2533  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  55000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1483                                                          
Бензин А-92, л 1550  

Дизель түлш, л                  

2200  
Дэлгэрэнгүй...