ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 13. 11 цаг 06 минут
2020 оны 03 сарын байдлаар 104.4 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар, 4.9 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар тус тус өсч, 2.9 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй адил хэмжээнд байна. 2020 оны 03 сард 474 эх жирэмсний хяналтанд орсны 91.6 хувь буюу 434 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ. Жирэмсний хяналтанд хугацаандаа орсон эхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 3.2 пунктээр өссөн байна. Түргэн тусламжийн дуудлага 6.1 мянган удаа гарсны 1.1 мянга буюу 18.0 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар, алсын дуудлага өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар тус тус өссөн байна.Он гарсаар ослын улмаас 654 хүн бэртэж, 15 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал бэртэж гэмтсэн хүний тоо 69(11.8%)-өөр өсч, нас барсан хүний тоо 5(25.0%)-аар буурсан байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ, ИНФОГРАФИКААР

Нийтэлсэн: 2020 он 04 сар 13. 06 цаг 29 минут
Аймгийн хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 1010.6 мянган хээлтэгч малын 245.2 мянга (24.3%) нь 2020 оны эхний 03 сард төллөсөн байна. Эм хонины 30.9 хувь, эм ямааны 21.8 хувь, ингэний13.5 хувь, үнээний 6.6 хувь, гүүний 2.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 99.9 хувь буюу 246.1 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 37.8 (18.2%) мянгаар илүү байна. Иххэт суманд 42.5 мянга, Алтанширээ суманд 28.6 мянга, Айраг суманд 24.9 мянга, Сайхандулаан суманд 23.7 мянга, Мандах суманд 22.8 мянган төл тус тус бойжсон нь нийт бойжсон төлийн 57.9 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдол 2020 оны 03 сард аймгийн хэмжээнд 171 болж, өмнөх оны мөн үеэс 98(36.4%) толгойгоор буурсан байна. Нийт хорогдсон малын 68.4 хувийг ямаа, 21.1 хувийг хонь эзэлж байна.
Дэлгэрэнгүй

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ СУРГАЛТЫГ СУМДАД ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 31. 01 цаг 26 минут
“Статистикийн тухай” Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлд “Хөдөө аж ахуй (ХАА)-н тооллого, судалгааг 10 жил тутам, “завсрын тооллого, судалгааг 5 жил тутам явуулахаар заасны дагуу Хөдөө аж ахуйн түүвэр судалгаа 2020 оны турш зохион байгуулагдах гэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд түүвэрт сонгогдсон сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга болон статистик хариуцсан ажилтан, багийн Засаг дарга нарт сургалтыг 2020 оны 03 сарын 27-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулж явууллаа. Сургалтыг түүвэр судалгааны зохион байгуулалт, маягт нөхөх заавар, анхаарах асуудал сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 02 САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 03 сар 17. 07 цаг 35 минут
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны 02 сард нийгмийн халамжийн сангаас 15920 иргэнд 523.1 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Өмнөх онтой харьцуулахад халамж авсан иргэд 2234(12.3%)-аар, олгосон тэтгэвэр тэтгэмж 26.0(1.4%) сая төгрөгөөр тус тус буурсан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны 02 сард 1265 хүн хамрагдсан нь өмнөх оноос 235(15.7%)-аар буурч, олгосон тэтгэвэрийн хэмжээ 61.6(15.7%) сая төгрөгөөр өсчээ. Нийгмийн нөхцөлт мөнгөн тусламжийг 946 иргэнд 160.1 сая төгрөг, онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 242 иргэнд 93.4 сая төгрөг тус тус олгож, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай НХТХууль 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургахад 3526 иргэнийг хамруулж, 128.6 сая төгрөгийг зарцуулсан байна. Бусад төрлийн халамжийн үйлчилгээнд 9941 иргэн хамрагдаж, 1080.0 сая төгрөгийг олгожээ.
Дэлгэрэнгүй

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2019 ОНЫ ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 03 сар 09. 02 цаг 22 минут
Мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчдын тоо 2010 оноос жилд дунджаар 0.99% хувиар өссөн байна. 2019 онд малчдын тоо 7024 болсон нь өмнөх оноос 0.1 хувиар буюу 9 хүнээр буурсан байна. Нийт малчдын 2958 буюу 42.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл 30.6 хувь нь 16-34 насны, 53.7 хувь нь 35-59 насны, 15.6 хувь тэтгэвэрийн насны хүмүүс байна. Жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлдэг малчдын 96.9 хувь нь 2019 онд үндсэн малчин, 3.1 хувь нь туслах малчид байна. Малчдын боловсролын түвшнийг 2018 оны байдлаар авч үзэхэд 23.9 хувь нь бага, 40.3 хувь нь суурь боловсролтой, 22.5 хувь нь бүрэн дунд, 6.2 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 3.2 хувь нь дээд боловсролтой байгаа бол 4.0 хувь нь боловсролгүй байна. Нийт малчдын 5397 буюу 76.8 хувь нь 2019 оны байдлаар гэрлэсэн бөгөөд 64.4 хувь нь гэрлэлтээ батлуулсан, 12.4 хувь нь гэрлэлтээ батлуулаагүй байна. Харин 1001 малчин буюу 14.2 хувь нь огт гэрлээгүй, 427 малчин буюу 6.1 хувь нь бэлэвсэн, 96 буюу 1.4 хувь нь цуцалсан, 103 буюу 1.5 хувь нь гэрлэлтээ тусгаарласан байна. 15-34 насны малчдын 30.5 хувь нь огт гэрлээгүй бол 55 ба түүнээс дээш насны малчдын 21.1 хувь нь бэлэвсэн байна. Огт гэрлээгүй малчдын 65.7 хувь нь 34 хүртэлх насны малчид байна. Бэлэвсэн 427 малчны 82.4 хувь нь эмэгтэй малчид эзэлж байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 1 САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 03 сар 09. 02 цаг 19 минут
Хэрэглээний үнийн индекс 2020 оны 01 дүгээр сарыг өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар тус тус өсчээ. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.7 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлэг 0.3 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлэг 0.1 хувиар, тээврийн бүлэг 0.1 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлэг 0.1 хувиар өссөн, бусад бараа үйчилгээний бүлэг тогтвортой байна. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 3.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 4.1 хувь, хувцас бөс бараа, гуталын бүлэг 4.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 6.7 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 2.8 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлэг 2.9 хувь, боловсролын үйлчилгээнйи бүлэг 18.6 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны үйлчилгээний бүлэг 26.8 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 2.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2019 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2020 он 01 сар 24. 09 цаг 48 минут
2019 оны урьдчилсан дүнгээр 71.0 мянган хүн амтай болж 2018 оны жилийн эцсийн хүн амын мэдээнээс 2.0 хувиар буюу 1415 хүнээр өссөн байна. Даланжаргалан, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Сайншанд, Замын-Үүд сумдад хүн амын тоо 0.2-4.5 хувиар өсч, бусад сумдад буурсан үзүүлэлт гарчээ. Дорноговь аймгийн хүн амын тоонд насны ангилал тус бүрийн эзлэх хувийн жин 2019 онд 2010 оныхоос өөрчлөгдсөн байна. 2010 онд хүн амын 29.6 хувийг хүүхэд (0-14нас), 65.6 хувийг хөдөлмөрийн насны (15-64нас), 4.8 хувийг тэтгэврийн насны хүн ам эзэлж байсан бол 2019 онд 31.6 хувийг хүүхэд, 61.9 хувийг хөдөлмөрийн насны, 6.4 хувийг тэтгэвэрийн насны хүн ам эзлэж байна. 2010 оны хүн амын орон сууцны тооллогын дүнтэй хүн амын тоонд насны ангилал тус бүрийн эзлэх хувийн жинг харьцуулахад 0-14 насны хүүхэд 2.0 пунктээр, тэтгэврийн насны хүн ам 1.6 пунктээр тус тус нэмэгдэж, хөдөлмөрийн насны хүн ам 3.7 пунктээр буурсан байна.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ТҮҮВРИЙГ ТООЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ 100.0 ХУВЬД ХҮРЧ, АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 16. 05 цаг 41 минут
Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын үйл ажиллагааг зохион байгуулж явуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн сум, багийн тооллогын түр товчоо, тоологч шалгагч нартаа баяр хүргэж, талархал дэвшүүлье. Тооллогын материалаа нягталж шалгах, хүн ам, орон сууцны улсын тооллогын товчоонд хүлээлгэж ѳгѳх, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд мастер тѳлѳвлѳгѳѳний хүрээнд хийгдэнэ.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 08-р сарын 12-ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг  

8667

 
Үхрийн мах /цул/ кг 13167  
Ямааны мах кг  7833  
Элсэн чихэр кг 2000  
Цагаан будаа кг 2533  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  55000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1483                                                          
Бензин А-92, л 1550  

Дизель түлш, л                  

2200  
Дэлгэрэнгүй...