ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 08. 10 цаг 14 минут
Дорноговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого-2020 ийг зохион байгуулж явуулах аймгийн тооллогын комисс 2020 оны 01-р сарын 08-ны өдөр хуралдав. Хурлаар комиссын гишүүдэд хандан аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын түр товчооноос тоолох үйл ажиллагаа, тооллогын урьдчилсан дүн, бүртгэл болон тооллогын дараах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр 2000, 2010 оны тооллогоор Дорноговь аймгийн хүн амын өсөлт, өөрчлөлт, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, хөдөлмөр эрхлэлтийн байдал болон өрхийн сууцны нөхцөл, сууцны дэд бүтцийн хангамжийн байдал ямар түвшинд байсан, хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл бэлтгэн хүргэв. Мөн аймгийн Засаг дарга бөгөөд Хүн ам, орон сууцны тооллогын комиссын даргын зүгээс тооллогын үйл ажиллагааг батлагдсан маягт, арга зүйн хүрээнд тогтоосон хугацаанд явуулахыг үүрэг болгон, өмнөх жилүүдийн ололт амжилтыг дүгнэж, ирэх жилийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг үнэн зөв, бодитой бүрдүүлэх талаар зөвлөмж, чиглэлийг өгөв.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ТООЛОГЧ, ШАЛГАГЧИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2020 он 01 сар 07. 08 цаг 33 минут
Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг 01 сарын 9ний өдрөөс эхлэн долоо хоногт явуулна. Дорноговь аймгийн хэмжээнд 70 тоологч, 22 шалгагч ажиллана. Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгоно. Энэ удаагийн тооллогын гол онцлог нь бүртгэл дээр суурилсан болон уламжлалт арга гэсэн хосолмол байдлаар явагдана.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН СУМ, БАГИЙН ТҮР ТОВЧООНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 05. 05 цаг 37 минут
Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын комиссын гишүүн Б.Ганзориг нээж, амжилт хүсэв. “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс 16-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулах нь Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын 2015 оны “Дэлхийн хүн амын тооллогын хөтөлбөр”-ийн хүрээнд гишүүн улс орнуудын Засгийн Газар нь 2014 оноос 2024 оны хооронд хүн амаа хамгийн багадаа нэг удаа нэгдсэн аргачлалаар тоолох үүрэг хүлээсэн байдаг. Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгоно. Энэ удаагийн тооллогын гол онцлог нь бүртгэл дээр суурилсан болон уламжлалт арга гэсэн хосолмол байдлаар явагдах учир багийн Засаг даргын хөтөлдөг хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үнэн, зөв бодит байдлыг хангах нь чухал бөгөөд сургалтанд сумын тооллогын комиссын гишүүд, багийн Засаг дарга нар оролцлоо.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН 2019 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2019 он 12 сар 27. 04 цаг 06 минут
2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2404.1 мянган толгой мал тоологдсоны дотор 43.5 мянган тэмээ, 152.5 мянган адуу, 91.8 мянган үхэр, 1021.6 мянган хонь, 1094.6 мянган ямаа тоологджээ. Нийт малын тоо өмнөх оноос 11.9 хувь буюу 255.9 мянган толгойгоор өслөө. Мал сүргийн тоог таван төрлөөр авч үзвэл тэмээ 1.6 хувь, адуу 9.0 хувь, үхэр 14.0 хувь, хонь 10.3 хувь, ямаа 14.2 хувиар тус тус өссөн байна. Жил бүрийн эцсийн мал тооллогын дүнг харахад аймаг байгуулагдсан 1931 оноос нэг саяас дээш мал тоолуулсан 26 дахь жил, хоёр саяас дээш мал тоолуулсан 3 дахь жил байлаа. Аминдаа малтай 5348 өрх байгаагийн 79.1 хувь буюу 4229 нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж байгаа малчин өрх байна. 1000-2000 малтай малчин өрхийн тоо 535 болж өмнөх оноос 29.5 хувиар, 2001-ээс дээш малтай малчин өрх 41 болж өмнөх оноос 51.9 хувиар нэмэгджээ. 2019 онд 7022 малчин бүртгэгдсэний 282 буюу 4.0 хувь нь тулсах малчин байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл 16-34 насны хүн ам 30.6 хувь, 35-59 насны хүн ам 53.7 хувь, 59+ дээш насны хүн ам 15.6 хувийг эзлэж байна. Нийт малчдын 57.9 хувь нь эрэгтэйчүүд байна. Малчдын 2197 буюу 31.3 хувь нь нийгмийн даатгалд, 5460 буюу 77.8 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ.
Дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 17. 05 цаг 45 минут
Статистикийн хэлтсээс орон нутгийн телевизтэй хамтран аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга болон шинэ мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн 2019 оны 11 дүгээр сарын танилцуулгаар мэргэжилтэн Б. Энхцэцэг мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2019 ОНЫ 11-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ ТАНИЛЦАНА УУ.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 17. 05 цаг 33 минут
Хэрэглээний үнийн индекс 2019 оны 11 дүгээр сарыг өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өсчээ. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад -0.4 хувиар буурахад: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.6 хувиар буурсан, бусад бараа үйчилгээний бүлэг тогтвортой байна. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 9.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 3.3 хувь, хувцас бөс бараа, гуталын бүлэг 4.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 6.8 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 2.6 хувь, амралт чөлөөт цаг соёлын барааны бүлэг 2.8 хувь, боловсролын үйлчилгээнйи бүлэг 9.9 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны үйлчилгээний бүлэг 8.7 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 3.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дэлгэрэнгүй

2019 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН ХЯНАЛТЫН АЖЛААР АЙМГИЙН КОМИССООС АЖЛЫН 6 ХЭСЭГ ГАРЧ АЖИЛЛАЛАА

Нийтэлсэн: 2019 он 12 сар 13. 01 цаг 10 минут
2019 оны 12 сарын 08-ний өдрөөс эхлэн аймгийн мал тооллогын комисс ажлын 6 хэсэгт гарч, тооллогын товын хугацаанд сумдын мал тооллогын ажлын бэлтгэл зохион байгуулалт, малаа ялангуяа бод малыг тооллогод бэлэн байлгаж байгаа эсэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэх болон тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй байх, тооллогын багийн ажлын хариуцлага зэрэгт хяналт тавин ажиллаж, холбогдох заавар зөвлөмжийг өгч, гарч буй алдаа дутагдлыг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫГ САЙНШАНД СУМЫН ХЭМЖЭЭНД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 09. 01 цаг 51 минут
Сайншанд суманд Хүн ам, орон сууцны тооллого-2020 ийг зохион байгуулж явуулах сумын тооллогын комисс 2019 оны 12-р сарын 06-ны өдөр хуралдав. Хуралд Хүн ам орон сууцны аймгийн тооллогын комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн оролцож, Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын удирдлага зохион байгуулалт, онцлог, зорилго, ач холбогдол, арга зүй болон Байшин орон сууцны 2019 оны тооллогын үр дүнгийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 11-р сарын 25-ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1300

      

Хонины мах кг  

7500

 
Үхрийн мах /цул/ кг 10000  
Ямааны мах кг  6500  
Элсэн чихэр кг 2333  
Цагаан будаа кг 2467  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2500  
Ноолуур бор, цагаан, кг  52500  
Боодолтой өвс /20 кг/ -  
Бензин А-80, л 1410                                                          
Бензин А-92, л 1530  

Дизель түлш, л                  

2100  
Дэлгэрэнгүй...