ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
Статистикийн тухай хуулинд “Монгол улсын статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний Статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын ЗДТГ-ын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ” гэж заажээ.
Зураг. Дорноговь аймгийн статистикийн үйл ажилагааны тогтолцооны загвар
ДОРНОГОВЬ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөнхөрийн ӨЛЗИЙСҮРЭН
Албан тушаал: Хэлтсийн дарга
Мэргэжил: 2004 онд МБДС-ийг Бизнесийн эдийн засагч мэргэжлээр, 2014 онд Удирдлагын акидемийн "Байгууллагын хөгжил, хүний нөөцийн удирдлага"-аар мэргэшсэн "Төрийн удирдлага" -аар төгссөн
Ажилласан байдал:2004-2016 онд Статистикийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2016 оноос Статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Буянжаргалын ЦЭРЭНДОРЖ
Албан тушаал: Ахлах мэргэжилтэн
Мэргэжил: 2002 онд МУБИС-ийг Эдийн засагч, статистикч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 2002 оноос хойш тус хэлтэст ажиллаж байна
Хариуцсан салбар: Барилга, ДНБ, бизнес регистр, аялал жуучлал, нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээ, мэргэжлийн түр сургалт, хөрөнгө оруулалт, мэдээллийн сан
Бямба-Очирын ЭНХЦЭЦЭГ
Албан тушаал: Мэргэжилтэн
Мэргэжил: 1994 онд УТИС-ийг Эдийн засагч, 2006 онд МУБИС-ийг Сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 1995-2001 онд ЕБС-д багш, 2001-2010 онд ХЭАлба, ХХҮХ-т мэргэжилтэн, 2010 оноос тус хэлтэст ажиллаж байна.
Хариуцсан салбар: Худалдааны салбар, үнэ
Адъяагийн АМАРЗАЯА
Албан тушаал: Мэргэжилтэн
Мэргэжил: 2014 онд МУБИС-ийг Статистик, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 2015 оноос тус хэлтэст ажиллаж байна.
Хариуцсан салбар: Аж үйлдвэр, Хүн ам, нийгмийн статистикийн мэргэжилтэн
Батнасан МӨНХЧИМЭГ
Албан тушаал: Мэргэжилтэн
Мэргэжил: 2010 онд Их засаг их сургуулийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 2010-2012 онд Хадгаламж банкинд, 2015-2019 онд Статистикийн хэлтэст судлаач, 2019 онд Сайншанд сумын ЗДТГ-т мэргэжилтэн, 2020 оноос Статистикийн хэлтэст ажиллаж байна.
Хариуцсан салбар: Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, төрийн бус байгууллага
Эрдэнэбат ЭНХМАА
Албан тушаал: Зохион байгуулагч
- Мэргэжил: 2018 онд Санхүү, эдийн засгийн их суургууль нягтлан бодогч
- мэргэжлээр төгссөн
Ажилласан байдал: 2010-2020 онд Мобиком корпораци ХХК-д үйлчилгээний ажилтан, 2020 оноос Статистикийн хэлтэс нягтлан бодогч
Хариуцсан салбар: Архив, бичиг хэрэг, нягтлан бодогч
Бат-Очирын ГАНЦЭЦЭГ
Албан тушаал: Судлаач
Мэргэжил: 2011 МУБИС-ийг хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 2015 оноос хойш тус хэлтэст ажиллаж байна.
Хариуцсан салбар: ӨНЭЗС, АХС-ны судлаач
Батмөнх МӨНХЭРДЭНЭ
Албан тушаал: Судлаач
Мэргэжил: 2014 онд Гурван Эрдэнэ дээд сургууль түүх нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 2015-2016 Хөвсгөл сумын нутгийн зөвлөлийн төлөөлөгч, 2018 онд тус хэлтэст, судлаачаар ажиллаж байна.
Хариуцсан салбар: ӨНЭЗС, АХС-ны судлаач
Дамдиндорж МӨНХБОЛОР
Албан тушаал: Судлаач
Мэргэжил: 2005 онд Идэр дээд сургуулийг социологич мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал: 2006-2010 онд Монгол шуудан банкинд теллер, 2011-2012 онд Стандартчилал хэмжил зүйн хэлтэст архив, бичиг хэргийн ажилтан, 2014 оноос хойш тус хэлтэст ажиллаж байна.
Хариуцсан салбар: ӨНЭЗС, АХС-ны судлаач