ЭРХЭМ ЗОРИЛГО, ЧИГ ҮҮРЭГ
Статистикийн байгууллага нь улс , бvс нутаг, аймаг, нийслэлийн эдийн засаг, хvн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад адил тэгш vйлчилдэг төрийн байгууллага мөн. Статистикийн тухай Монгол Улсын хуулиас
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО
Албан ёсны статистикийн vйл ажиллагааг хараат бус, бие даасан зарчмын дагуу аймаг, орон нутгийн хэмжээнд төвлөрvvлэн эрхэлж, үнэн бодит, чанартай мэдээлэл, судалгаагаар хэрэглэгчдэд үйлчлэн статистикийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахад оршино.
ЗОРИЛГО, ЧИГ VVРЭГ
Тус хэлтсийн зорилго нь Статистикийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тодорхойлсон статистикийн vйл ажиллагааны чиг vvргийг хэрэгжvvлэхэд оршино. Статистикийн байгууллага нь мэдээлэл цуглуулах, дамжуулах, боловсруулах, хэрэглэгчдэд тархаах ажил vйлчилгээ болон цуглуулсан мэдээлэлдээ vндэслэн судалгаа, шинжилгээний ажлыг хослон гvйцэтгэх чиг vvрэгтэй ажиллаж байна.
БАЙГУУЛЛАГЫН VНДСЭН ЧИГ VVРЭГ
- Албан ёсны статистикийн vйл ажиллагааг хараат бус, бие даасан зарчмын дагуу аймаг, орон нутгийн хэмжээнд төвлөрvvлэн эрхэлж бvтэц зохион байгуулалт, арга зvйн нэгдмэл бодлогыг хангах асуудалд анхаарлаа төвлөрvvлнэ.
- VСХороо, Засаг дарга, ИТХ-ын дарга болон бусад хэрэглэгчдийг статистикийн үнэн бодит мэдээллээр хангах vйл ажиллагааг явуулна.
- VСХороо болон аймгийн Засаг даргын статистикийн vйл ажиллааагны талаархи бvрэн эрхийг хэрэгжvvлэхэд Засаг дарга, тvvний орлогч, ИТХ-д бvх талын дэмжлэг vзvvлэх энэ асуудлаар бодлогын зөвлөгөө өгөх