АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ
Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2021 оны 01-р сарын 05-08 ны хооронд аймгийн Статистикийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран гол нэр төрлийн хүнс болон бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг Сайншанд сумын хүнсний зах, худалдааны төв зэрэг 35 цэгээс судлав. Судалгаанд 96 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг хамруулсан бөгөөд өмнөх 7 хоногтой харьцуулахад 85 бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, 11 бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Үнэ өссөн бараа бүтээгдэхүүнд архи, өндөг, төмс, сонгино голложээ. Үүнд: Архи 7 цэгт 2.7- 8.6 хувь (500-1500) төгрөг, өндөг 6 цэгт 9.0-25.0 хувь (50-100) төгрөг, төмс, сонгино 3 цэгт 200-500 төгрөг, ургамлын тос 15.4 хувь (600) төгрөг, цагаан будаа 9.0 хувь (200) төгрөг, барааны саван 5.3 хувь (50) төгрөг, элсэн чихэр 4.5 хувь (100) төгрөгөөр тус тус өссөн байна.
Харин бусад бараа бүтээгдэхүүн нийт дэлгүүрт үнэ нь тогтвортой байхад зарим нэг дэлгүүрт өссөн байна.
Бараа бүтээгдэхүүний үнийг дэлгүүр хооронд нь харьцуулахад харилцан адилгүй байна. Тухайлбал: УБ 1-р гурил (1кг) 400 төгрөг, УБ -25 кг гурил 6000 төгрөг, цагаан будаа 819 төгрөг, элсэн чихэр 1569 төгрөг, давс 450 төгрөг, өндөг 100 төгрөг, атар талх 700 төгрөг, гурилан боорцог 400-1400 төгрөгөөр тус тус дэлгүүрийн үнэ хоорондын зөрүүтэй байна.
Сэтгэгдэл бичих