ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2021 ОНЫ 01-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 11. 15 цаг 14 минут

Дорноговь аймгийн хэмжээнд 2021 оны 01 сард 122 эх амаржиж, 123 хүүхэд шинээр мэндэлжээ. Амаржсан эхийн тоо өмнөх оны мөн үеэс 26(17.6)-аар, төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үес 26(17.4)-аар тус тус буурсан байна.  2021 оны 01 сарын байдлаар 35 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 6(25.7)-аар буурчээ.

             Хүн амын цэвэр өсөлт 97 болж  2020 оны мөн үеийнхээс 17(14.9)-оор буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт 1.8, нас баралт 0.4 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.4 пунктээр, нас баралт 0.1 пунктээр тус тус буурсан байна.

2021 оны 01 сарын байдлаар 35.3 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар, 1.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 42.9 хувиар тус тус буурч, 1.2 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 20.0 хувиар өсчээ.

     2021 оны 01 сард 184 эх жирэмсний хяналтанд орсны 87.5 хувь буюу 161 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ. Жирэмсний хяналтанд хугацаандаа орсон эхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс  5.6 пунктээр буурсан байнА.

Түргэн тусламжийн дуудлага 1,5 мянган удаа гарсны 0.2 мянга буюу 13.3 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 48.3 хувиар, алсын дуудлага 50.0 хувиар тус тус буурсан байна.

        Он гарсаар ослын улмаас 182 хүн бэртэж, 3 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал  бэртэж гэмтсэн хүний тоо 56(23.5%)-аар, нас барсан хүний тоо 2 (40.0%)-оор  тус тус буурчээ.

ТАТАХ


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2021 оны 02-р сарын 24-ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1400

      

Хонины мах кг  

8500

 

Үхрийн мах /цул/ кг

12667

 
Ямааны мах кг  7500  
Элсэн чихэр кг 2533  
Цагаан будаа кг 2467  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2500  
Ноолуур бор, цагаан, кг  75000  
Боодолтой өвс /20 кг/ 12000  
Бензин А-80, л 1430                                                          
Бензин А-92, л 1550  

Дизель түлш, л                  

2200  
Дэлгэрэнгүй...